ОЙЛГОЛТ · ЗАРДАЛ
Юу нөхөгдөх вэ, юуг өөрөө төлөх вэ
Дөрвөн тэтгэлэг сургалтын төлбөр, сарын тэтгэмж, байрыг ихэнхдээ нөхдөг. Гэхдээ тийз, апостиль, нотариатын орчуулга, виз, шалгалтын төлбөр, УБ хүрч ярилцлагад орох зам зэрэг зардал гэр бүлээс гардаг. Мөнгө тэтгэлгийн эрхийг хаадаггүй — харин өөрөө төлөх зардлаа эрт төлөвлөвөл цаг алдахгүй. Төгрөгийн тоо энд байхгүй: албан заавар заадаггүй тул бид зохиохгүй.
Солонгос
Global Korea Scholarship (GKS-U)
Нөхөгдөнө
Сургалтын төлбөр: 5,000,000 KRW хүртэл (илүүг сургууль нөхнө)
Албан эх сурвалжАмьдралын зардал: 12,840,000 KRW/жил (хэлний бэлтгэл), 13,680,000 KRW/жил (үндсэн хөтөлбөр)
Албан эх сурвалжСолонгос хэлний курс: Төлбөр 5,200,000 KRW, тусдаа нөхнө
Албан эх сурвалжТийз: Ирэх нэг удаагийн эконом (Солонгост байгаа бол үгүй)
Албан эх сурвалж
Өөрөө төлнө
Waylo-ийн тооцоо: албан жагсаалтад ороогүй, ерөнхийдөө шаардагддаг зардлууд.
- Буцах тийз
- Дотоодын зорчих зардал
- Апостиль, нотариат
- Виз
- УБ хүрч ярилцлагад орох зардал
- ⚠ 3 сарын дотор татгалзвал БҮГДИЙГ буцааж төлнө
Шалгасан: 2026-09-11Хөтөлбөрийн мэдээлэлХятад
Хятадын Засгийн газрын тэтгэлэг (CSC)
Нөхөгдөнө
Сургалтын төлбөр: Чөлөөлнө
Албан эх сурвалжТэтгэмж: CNY 2,500/сар (бакалавр)
Албан эх сурвалжБайр: Үнэгүй дотуур байр эсвэл CNY 700/сар
Албан эх сурвалжДаатгал: Иж бүрэн эмнэлгийн даатгал
Албан эх сурвалж
Өөрөө төлнө
Waylo-ийн тооцоо: албан жагсаалтад ороогүй, ерөнхийдөө шаардагддаг зардлууд.
- Онгоцны тийз
- CSCA шалгалтын төлбөр (450/700 CNY)
- Нотариатын баталгаажуулалт
- Эмнэлгийн үзлэг
- Цагдаагийн тодорхойлолт
- Виз
Шалгасан: 2026-09-11Хөтөлбөрийн мэдээлэлУнгар
Stipendium Hungaricum
Нөхөгдөнө
Сургалтын төлбөр: Бүрэн чөлөөлнө
Албан эх сурвалжТэтгэмж: HUF 43,700/сар (бакалавр)
Албан эх сурвалжБайр: Үнэгүй дотуур байр эсвэл HUF 40,000/сар
Албан эх сурвалжДаатгал: Улсын үйлчилгээ + HUF 65,000/жил хүртэл нэмэлт
Албан эх сурвалж
Өөрөө төлнө
Waylo-ийн тооцоо: албан жагсаалтад ороогүй, ерөнхийдөө шаардагддаг зардлууд.
- Онгоцны тийз (өөрөө төлнө)
- Нотариатын орчуулга
- Хэлний шалгалтын төлбөр
- Апостиль
- Тэтгэмжээс давсан амьдралын зардал (сард ~EUR 100-165-ын зөрүү)
Шалгасан: 2026-09-11Хөтөлбөрийн мэдээлэлТурк
Türkiye Bursları
Нөхөгдөнө
Сургалтын төлбөр: Бүрэн
Албан эх сурвалжТэтгэмж: 4,500 TL/сар (бакалавр)
Албан эх сурвалжТурк хэлний курс: 1 жил, төлбөргүй
Албан эх сурвалжБайр: Дотуур байр
Албан эх сурвалжДаатгал: Эрүүл мэндийн даатгал
Албан эх сурвалжТийз: Нэг удаа ирэх + нэг удаа буцах (жил бүр БИШ)
Албан эх сурвалж
Өөрөө төлнө
Waylo-ийн тооцоо: албан жагсаалтад ороогүй, ерөнхийдөө шаардагддаг зардлууд.
- Жил бүрийн гэр рүү явах зардал
- Бичиг баримтын орчуулга, баталгаажуулалт
- Виз
- Тэтгэмж инфляцид мэдрэг — TL дүн цикл бүрт өөрчлөгдөнө
Шалгасан: 2026-09-11Хөтөлбөрийн мэдээлэл
Өөрөө төлдөг бэлтгэлийн ажил
Зар гарахаас өмнө хийж болно. Үнэ нь байгууллага, орчуулгын хэмжээнээс хамаарна — тоо энд байхгүй.
Апостиль (бичиг баримтаа гадаадад хүчинтэй болгох)
Албан эх сурвалжГадаадын байгууллага монгол төрийн бичгийг шууд хүлээж авдаггүй. Апостиль бол «энэ бичиг жинхэнэ» гэсэн улсын баталгаа. Солонгосын GKS апостильтай эх хувь шаарддаг.
- Хугацаа:
- 3 ажлын өдөр (1 өдрийн шуурхай үйлчилгээ бас бий). E-Mongolia-гаар ч болно.
- Хамаарах:
- Global Korea Scholarship (GKS-U), Хятадын Засгийн газрын тэтгэлэг (CSC)
Нотариатын орчуулга
Албан эх сурвалжДиплом, дүнгийн хуудсаа гадаад хэл рүү орчуулж нотариатаар баталгаажуулна. Унгар, Хятад хоёр шууд шаарддаг.
- Хугацаа:
- Хэдэн хоног — ачаалал, орчуулгын хэмжээнээс шалтгаална
- Хамаарах:
- Бүх хөтөлбөр
Зар хүлээж байхдаа бэлтгэлээ эхлүүл
Апостиль, орчуулга, хэлний шалгалт — зар гармагц хийе гэвэл хугацаа хүрэлцдэггүй.
Бэлтгэлийн хуудас