ТУХАЙ

Waylo юу вэ?

Waylo бол Монголын ахлах ангийн сурагч, тэдний эцэг эхэд гадаадад сурах замыг ойлгомжтой болгох үнэгүй сайт. Ямар тэтгэлэг байдаг, ямар шаардлагатай, хэзээнээс бэлдэх, ямар бичиг баримт хэрэгтэй, Монгол хүн хаанаас эхлэх вэ — бүгдийг албан эх сурвалжтай нь нэг дор харуулна.

Waylo юу хийдэг вэ

  • Тэтгэлгийн зарыг нэг дор

    Засгийн газрын тэтгэлгийн зар, хугацаа, шаардлага, бичиг баримт — албан эх сурвалжтай нь.

  • Тохирох эсэхийг дүрэм бүрээр

    Анги, нас, дүн, хэл, санхүүжилтээ хэлэхэд хөтөлбөр бүр дээр «Тэнцэж байна / Нягтлах / Тэнцэхгүй» гэж шалтгаантай нь гарна.

  • Хийх ажлын жагсаалт

    Хөтөлбөр бүрийн бичиг баримт, шат дараалал, огноог чеклист болгож тэмдэглэнэ. Эцэг эхдээ хуулж явуулж болно.

  • Зар хүлээх хугацаанд бэлтгэл

    Апостиль, нотариатын орчуулга, цагдаагийн тодорхойлолт, хэлний шалгалт — зар гарахаас өмнө хийж болох ажил.

Waylo юу биш вэ

  • Зуучлагч биш. Хэний ч өмнөөс өргөдөл бөглөдөггүй, илгээдэггүй.
  • «Заавал тэнцүүлнэ», «100% тэтгэлэг» гэж амладаггүй. Шийдвэрийг тэтгэлэг олгогч, сургууль л гаргана.
  • Сурагчаас төлбөр авдаггүй. Бүртгэл, нэвтрэлт шаарддаггүй.
  • Албан эх сурвалжийг орлодоггүй. Өргөдөл гаргахын өмнө тухайн хөтөлбөрийн албан зарыг заавал өөрөө уншина.

Мэдээллийг яаж шалгадаг вэ

Баримт бүр эх сурвалж, шалгасан огноотой. Батлагдаагүй дүрмээр хэнийг ч хасдаггүй. Гурван тэмдгийг сайтын бүх газарт ижил хэрэглэнэ:

  • Албан эх сурвалжАлбан эх сурвалжаас (тэтгэлэг олгогчийн сайт, ЭСЯ, БШУЯ) уншсан. Холбоос, шалгасан огноотой.
  • БатлагдаагүйАлбан зараар батлагдаагүй. Өмнөх циклийн мэдээлэл эсвэл гуравдагч эх сурвалж — нягтлах шаардлагатай.
  • Waylo-ийн тооцооWaylo-ийн тооцоо: дүнгийн хөрвүүлэлт, үлдсэн хоног гэх мэт. Албан ёсны гэж хэзээ ч үзүүлэхгүй.
Бүх эх сурвалж, шалгасан огноо

Яагаад эдгээр хөтөлбөрүүд вэ

Эхний хувилбарт Монголын сурагч өргөдөл гаргах боломжтой, засгийн газрын санхүүжилттэй, бакалаврын тэтгэлгүүдийг оруулсан. Сургуулийн каталог биш: гол нэгж нь хөтөлбөр — ихэнхэд нь нэг төв анкет, сургуулийг дараа нь сонгодог.

Хэнд зориулсан бэ

  • Сурагч

    9–12-р анги, төгсөгч. Утсан дээрээ 5 асуултад хариулаад замаа хардаг.

  • Эцэг эх

    Ямар тэтгэлэг юуг нөхдөг, юуг нөхдөггүй, хэзээ, хаана бичиг баримт бүрдүүлэх вэ гэдгийг нэг дор.

  • Багш, зөвлөх

    Ангийнхаа сурагчдад нэг холбоосоор албан эх сурвалжтай мэдээлэл хүргэнэ.

Хэн бүтээсэн бэ

Монголд бүтээсэн, бие даасан, үнэгүй. Ямар ч сургууль, зуучлагч, тэтгэлэг олгогчоос мөнгө авдаггүй, хэнийг ч давуу харуулдаггүй. Профайл, хадгалсан хөтөлбөр зөвхөн хэрэглэгчийн төхөөрөмжид байна —нууцлал ба хариуцлага.