БЭЛТГЭЛ

Зар хүлээж байх хугацаанд

Одоогоор 4/4 хөтөлбөрийн шинэ зар гараагүй байна. Гэхдээ доорх ажлууд зар гарахаас өмнө хийгддэг — зар гармагц хийе гэвэл хугацаа хүрэлцдэггүй.

Миний хийх ажлууд

Одооноос эхэл

  • Апостиль (бичиг баримтаа гадаадад хүчинтэй болгох)

    Албан эх сурвалж

    Гадаадын байгууллага монгол төрийн бичгийг шууд хүлээж авдаггүй. Апостиль бол «энэ бичиг жинхэнэ» гэсэн улсын баталгаа. Солонгосын GKS апостильтай эх хувь шаарддаг.

    Хугацаа:
    3 ажлын өдөр (1 өдрийн шуурхай үйлчилгээ бас бий). E-Mongolia-гаар ч болно.
    Хамаарах:
    Global Korea Scholarship (GKS-U), Хятадын Засгийн газрын тэтгэлэг (CSC)

    Монгол нь Апостилийн конвенцийн гишүүн. Унгар, Туркийн хувьд шаардлагатай эсэхийг хөтөлбөрийн албан заавраас тухайн цикл дээр шалгана.

  • Нотариатын орчуулга

    Албан эх сурвалж

    Диплом, дүнгийн хуудсаа гадаад хэл рүү орчуулж нотариатаар баталгаажуулна. Унгар, Хятад хоёр шууд шаарддаг.

    Хугацаа:
    Хэдэн хоног — ачаалал, орчуулгын хэмжээнээс шалтгаална
    Хамаарах:
    Бүх хөтөлбөр

    Аль хэл рүү орчуулахыг хөтөлбөр бүр өөрөө заана (англи эсвэл тухайн улсын хэл). Цикл нээгдэхээс өмнө хийчихвэл хугацаа алдахгүй.

    Шалгасан: 2026-09-11
  • Хэлний шалгалтаа товлох

    Албан эх сурвалж

    Хэлний оноо чамайг хасдаггүй, харин Солонгост оноо нэмдэг (TOPIK 3+ = +10%, TOPIK 5-6 бол 1 жилийн хэлний бэлтгэл цуцлагдана), Туркт бэлтгэл жилийн уртыг шийддэг. Унгарт хөтөлбөр бүр өөрийн түвшин заана.

    Хэн:
    Шалгалтын төвүүд (IELTS / TOEFL / TOPIK)
    Хугацаа:
    Бүртгэлээс оноо гартал хэдэн долоо хоног — цонх нээгдэхээс өмнө төлөвлө
    Хамаарах:
    Бүх хөтөлбөр

    Хятадын CSC-д 2026/27-оос HSK-г CSCA орлосон — энэ нь тусдаа зүйл, доороос хар.

    Шалгасан: 2026-09-11
  • CSCA шалгалт (Хятад)

    Албан эх сурвалж

    2026/27-оос монгол бакалаврын бүх өргөдөлд HSK-гийн оронд CSCA өгнө — хятад ч, англи ч хөтөлбөрт хамаарна. Энэгүйгээр өргөдөл бүрдэхгүй.

    Хугацаа:
    12–1-р сард тогтсон өдөр. Төлбөр 450/700 CNY.
    Хамаарах:
    Хятадын Засгийн газрын тэтгэлэг (CSC)

    Агуулга: хятад хэл + математик/физик/хими (хятад эсвэл англиар). Бүртгэл csca.cn. Шалгалтын өдөр тогтмол тул зар хүлээхгүй бэлдэж эхэл.

  • Урьдчилсан элсэлтийн бичиг авах (Хятад)

    Албан эх сурвалж

    CSC-д сургуулиас урьдчилсан элсэлтийн бичиг (≥1) авсан байж гэмээнэ өргөдөл бүрдэнэ. Энэ нь цонх нээгдээд эхлэх ажил биш — сургуультай олон сараар эрт холбогдоно.

    Хэн:
    Сонгосон сургуулийн элсэлтийн алба
    Хугацаа:
    Сар хэдэн сараар — сургууль бүр өөр хугацаатай
    Хамаарах:
    Хятадын Засгийн газрын тэтгэлэг (CSC)

    Нэг анкетад хэдэн сургууль сонгож болохыг ЭСЯ-ны мэдэгдэлд заагаагүй — тодрох хүртэл нэгээс олон сургуультай холбогдож болно.

Зар гармагц

Эдгээр нь хүчинтэй хугацаатай эсвэл хөтөлбөр тодрох шаардлагатай тул эрт хийх нь ашиггүй.

  • Цагдаагийн тодорхойлолт (ял шийтгэлгүй)

    Албан эх сурвалж

    Хятадын CSC өргөдөлд шууд шаардана. Виз мэдүүлэхэд ч хэрэгтэй болдог.

    Хүчинтэй хугацаатай баримт тул хэт эрт авбал дахин авах шаардлага гарч болзошгүй — цонх нээгдэх үед ав.

  • Эмнэлгийн үзлэг

    Батлагдаагүй

    Хятадын CSC өргөдөлд эмнэлгийн үзлэгийн хуудас шаардана. Унгарт өргөдөл гаргахад ХЭРЭГГҮЙ — зөвхөн тэнцээд Унгарт очоод үзүүлнэ. Солонгост өөрөө бөглөх хуудас, үзлэг шаардахгүй.

    Монголд нэгдсэн улсын дүрэм олдсонгүй — зөвхөн хүрэх улсын шаардлага байна. Аль эмнэлэгт, ямар маягтаар гэдгийг тухайн циклийн албан зааврыг харж баталгаажуул. Энэ мөрийг батлагдсан мэт бүү үз.

    Шалгасан: 2026-09-11