Хадгалсан
Дараагийн алхам, харьцуулалт нэг дор · 2027 оны элсэлтийн бэлтгэл. Энэ төхөөрөмжид хадгалагдана — бүртгэл хэрэггүй.
Хадгалсан боломжууд
Хадгалсан боломжуудыг уншиж байна…
Өнөөдөр · Бэлтгэлээ эхлүүл
Хэл, дүн, шаардах баримтаа тэмдэглэж бэлтгэлээ эхлүүлээрэй. Элсэлтийн үе нь анхны тооцоо — насны босго, шаардлагыг шинэ зараар нягтална.
Судлах 4 тэтгэлгийн зам
Солонгос
Global Korea Scholarship (GKS-U)
Бүртгэл · Өргөдөл нээлттэй
Өргөдлийг Study in Korea системээр онлайн өгнө (ЭСЯ-ны суваг). ЭСЯ 1-р шатыг шалгаруулна. Тэнцвэл гарын үсэгтэй маягтын эх хувь, апостиль (төгсөлтийн гэрчилгээ, дүнгийн хуудсанд консулын баталгаа ч болно) бүхий баримтыг ЭСЯ-ны тогтоосон хугацаанд өгнө. Дараа нь NIIED, тэгээд сургууль — 3 шат.
Хэл, дүн, санхүүжилт ·Албан эх сурвалж
Хадгалсан явцыг уншиж байна…
Хятад
Хятадын Засгийн газрын тэтгэлэг (CSC)
Бүртгэл · Шинэ зар хүлээж байна
Сурагч campuschina.org дээр өөрөө өргөдөл гаргана: «Type A» төрөл, Agency Number 4961. ЭСЯ материалыг шалгаад бичгийн шалгалт, ярилцлагын хуваарийг имэйлээр мэдэгдэнэ. CSCA шалгалтыг CSC csca.cn-ээр зохион байгуулдаг (ЭСЯ биш). Тусдаа монгол анкет байхгүй.
Хэл, дүн, санхүүжилт ·Батлагдаагүй
Хадгалсан явцыг уншиж байна…
Унгар
Stipendium Hungaricum
Бүртгэл · Шинэ зар хүлээж байна
Монгол нь илгээгч түнш (Sending Partner). Материалыг зөвхөн SH-ийн цахим системээр илгээнэ — Боловсролын яам цаасан болон цахим материал хүлээж авахгүй. Унгарын тал шалгасан материалыг яаманд ирүүлнэ. 1-р шат: 2-р сард Боловсролын сайдын тушаалаар батлагдах ажлын хэсэг тогтоосон тоонд багтаан нэр дэвшүүлнэ. 2-р шат: сонгосон сургуулийн элсэлтийн шалгалт. Нэр дэвшүүлэлтгүй өргөдлийг авч үзэхгүй.
Хэл, дүн, санхүүжилт ·Албан эх сурвалж
Хадгалсан явцыг уншиж байна…
Турк
Türkiye Bursları
Бүртгэл · Шинэ зар хүлээж байна
Монгол талын нэр дэвшүүлэлт байхгүй — сурагч өөрөө TBBS-ээр үнэгүй бүртгүүлнэ. Тест, ярилцлагыг YTB-ийн төлөөлөгчид авна. Тэтгэлэг авсны дараа Туркийн ЭСЯ/консул гэрээ, эх баримт, орчуулгыг шалгаж баталгаажуулна.
Хэл, дүн, санхүүжилт ·Албан эх сурвалж
Хадгалсан явцыг уншиж байна…