ОЙЛГОЛТ · ХЭЛ

Хэл чамайг хасдаггүй

Хэлний оноо энэ дөрвөн тэтгэлэгт хаалга биш. Хөтөлбөр бүрт өөр үүрэгтэй: оноо нэмэх, хэлний бэлтгэлийн хугацааг шийдэх, тусдаа шалгалт шаардах, эсвэл түвшнийг хөтөлбөр өөрөө тогтоох. IELTS хэрэгтэй эсэхийг ерөнхийд нь биш, доор хөтөлбөр бүрийн албан зааврын үгээр хар.

Зар хүлээх үеийн хэлний бэлтгэл

  • Хэлний шалгалтаа товлох

    Албан эх сурвалж

    Хэлний оноо чамайг хасдаггүй, харин Солонгост оноо нэмдэг (GKS-д TOPIK 3 ба түүнээс дээш түвшинд нэмэлт оноо — 3-т 3%, 4-т 4%, 5–6-д 5%; өргөдөлдөө TOPIK 5–6 өгвөл 1 жилийн хэлний бэлтгэлээс чөлөөлнө), Туркт бэлтгэл жилийн уртыг шийддэг. Унгарт хөтөлбөр бүр өөрийн түвшин заана.

    Хугацаа: Бүртгэлээс оноо гартал хэдэн долоо хоног — өргөдөл нээгдэхээс өмнө төлөвлө

    Хамаарах: Бүх хөтөлбөр

    Бэлтгэлийн хуудсанд үзэх
  • CSCA шалгалт (Хятад)

    Албан эх сурвалж

    2026/27-оос Хятадын Засгийн газрын тэтгэлгийн (CSC) бакалаврын өргөдөлд CSCA-ийн дүн заавал — хятад ч, англи ч хөтөлбөрт. 2025/26-д HSK шаарддаг байсан. Энэгүйгээр өргөдөл бүрдэхгүй.

    Хугацаа: 2026-11 – 2027-06 хооронд 6 удаа: 2026-11-14–15 (бүртгэл 2026-10-15–21, Бээжингийн цагаар), 2026-12-19–20, 2027-01-23–24; 2027 оны 3, 4, 6-р сарын өдрүүд зарлагдаагүй. Хураамж: 1 хичээл 450, 2 ба түүнээс дээш хичээл 700 CNY. Дүн шалгалтын дараа 10 ажлын өдөрт гарна.

    Хамаарах: Хятадын Засгийн газрын тэтгэлэг (CSC)

    Бэлтгэлийн хуудсанд үзэх

Хэлний оноогүй бол ямар боломж байна вэ?

Дээрх дүрэм зөвхөн эдгээр дөрвөн тэтгэлэгт хамаарна. Сургуулийн шууд элсэлтэд хэлний оноо заавал байж болно — боломж бүрийн өргөдлийн болон хичээл эхлэх үеийн шаардлагыг тусад нь харуулсан.

Хэлний оноогүй үеийн боломжууд